АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-06-14
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-Цар тахлын үеийн нөхцөл байдлаас хамааран цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
-Хагас жилийн мал тооллогын ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах
-Архангай аймгийн Цэнхэр суманд алтны олборлолт явуулж байгаа зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй хувь хүн иргэдэд хариуцлага тооцох тухай
-Цар тахлын үеийн нөөцийн дутагдал болон, төсөв санхүүгийн асуудал
-Бусад… асуудлуудыг хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрээр аймгийн Засаг даргын захирамж гарна.
Хурлын үеэр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон цаашид авах арга хэмжээний тухай сонсож, цар тахлын үеийн нөхцөл байдалд хамааран шийдвэр гаргана гэлээ. Мөн ард иргэдийнхээ санал хүсэлтийг захирамжийн төсөлд тусгажээ.
May be an image of 1 person, sitting, standing and indoor