МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-06-13
МЭНДЧИЛГЭЭ
Монгол улсын Засгийн газрын 2005 оны 156-р тогтоолоор жил бүрийн 6-р сарын хоёрдахь ням гарагийг ‘’Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр’’ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Золжаргал аймгийн МХГ-ын ажилтан алба хаагч, улсын байцаагч нарт баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Цар тахлын хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж, хүнд үеийг даван туулахад идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа Арын сайхан хангайн Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт ажилчид, албан хаагч нартаа ажлын амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
May be an image of 2 people and text