PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЗӨВХӨН УРВАЛЖ СОЛИХОД ЗУРГААН ӨДРИЙН ДОТОР 70 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Нийтэлсэн: 2021-03-30
Эрдэнэбулган суманд халдвар бүртгэгдсэн 24-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хавьталд тодорхойлогдсон 7000 гаруй иргэнд PCR шинжилгээ хийжээ. Шинжилгээний зөвхөн урвалжийг солиход 70 сая төгрөг зарцуулсан байна.
Үүнээс гадна шинжилгээ авдаг уян бамбар, хуруу шил, нэг удаагийн хувцас хэрэглэл зэрэг урсгал зардлын төсөв санхүүг аймгийн Засаг даргын болон, Гамшгаас хамгаалах нөөц сангаас шийджээ. Ингэхдээ ирэх 7, 8-р сарын нөөц төсвийг урьдчилан зарцуулаад байгаа аж.
Гэсэн хэдий ч эмнэлгийн хэрэгслийн нөөцөд шаардлагатай байгаа зүйлсийг таслаагүй, цаашид ч таслахгүйг аймгийн Засаг дарга онцолж байлаа.
Эх сурвалж: Тамир телевиз