АРХАНГАЙ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМААС АОК-д ДӨРВӨН САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2021-03-29
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллаж буй энэ үед Архангай аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс АОК-д хандив өглөө. Хандивыг аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга Д.Золжаргал гардууллаа.
Тэрбээр: “-Аймгийн хэмжээнд вирусын халдвар бүртгэгдэж, халдварын голомтод ажиллаж буй Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын нийт эмч, эмнэлгийн ажилтнууд, албан хаагч нартаа гүн талархал илэрхийлж байна. Аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид АОК, Шуурхай штабт 4,000,000 төгрөгийн хандивыг цуглуулан өгч байна. Бидний хандивыг хүнд нөхцөлд тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмчилгээний баг хамт олон болон тархалтыг хумих үйл ажиллагаанд өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа тусгай үүргийн албан хаагчдын халдвар хамгаалал, дархлаажуулалтад зориулахыг хүсье” хэмээлээ.