ЗӨӨВӨРЛӨГДӨЖ ИРСЭН 1, БАТЛАГДСАН 2 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2021-03-29
Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 430 хүнээс PCR шинжилгээ авахад 2 иргэн, Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний хариу эерэг гарч шинээр 3 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 40 тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс:
Хайрхан сум-3,
Эрдэнэбулган сум-36,
Зөөвөрлөгдсөн-1
Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын хувьд нийслэл хотоос шинжилгээний бичиг хүлээлгүй гарч, улмаар аймагруу орох хяналтын постон дээр саатуулагдаж, хариу арга хэмжээний баг шуурхай ажиллаж, тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Хамт явсан иргэнийг тусгаарлах байранд шилжүүллээ.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг нүүлгэн шилжүүлж, 32 ортой ковидын эмнэлэг болгон ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн гурван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байдалд байна.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 555, дам хавьтлын 936 иргэнийг тандалт судалгааны баг тогтоогоод байна.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1421иргэн байна.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС /2021-03-29-ны өдөр/