АОК: ӨНӨӨДӨР 14 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 37 БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-03-28
Хайрхан сум-3, Эрдэнэбулган сум-34 иргэнээс PCR шинжилгээгээр covid-19 вирус батлагдаж, нийт 37 тохиолдол бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдлуудын тархвар судлалын ажил үргэлжилсээр байна.
Иргэн бүр дэглэмээ баримтлан, олон нийтийн сүлжээн дэхь сөрөг мэдээлэлд авталгүй, дархлаагаа дэмжихийг уриалж байна.
Өнөөдөр 11:00 цагаас хүргэсэн ЭМЯ-ны мэдээлэлд Архангай-19 гэж хэмээсэн нь 3-р сарын 27-ны 5 тохиолдол, 3-р сарын 28-ны 14 тохиолдлыг нэгтгэн хүргэсэн болно.
Цаашид өдөр бүр халдварын тоо өөрчлөгдөж байгааг үндэслэн, Архангай аймаг gerege.mn дотоод сүлжээнд холбогдоод байна. Ингэснээр халдварын тархалтын мэдээ мэдээлэл холбогдох байгууллагуудад цаг алдалгүй хүрнэ.
АОК 15:00 цагаас мэдээлэл хийнэ.