Д.ЗОЛЖАРГАЛ: АЛБАН ХҮСЭЛТИЙН ДАГУУ 4-р САРААС ЭХЛЭН АРХАНГАЙ АЙМАГТ ВАКЦИН ХУВААРИЛАН ИРҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Нийтэлсэн: 2021-03-27
Аймгийн Засаг дарга Д.Золжаргал тусгай эмнэлэг байгуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж, голомтод ажиллахаар бэлтгэл хангаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа. Бэлэн байдлын зэрэгтэй холбогдуулан Хүүхдийн тасгийг нүүлгэн шилжүүлж, чиг үүргийг өөрчлөн 32 ортой халдвартын тусгай эмнэлэг байгуулж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн Covid-19 вирусийн тохиолдол шинээр бүртгэгдсэн иргэдийг хүлээн авч, хэвтүүлэн эмчлэх аж. Эмнэлгийг нүүлгэн шилжүүлэх, тусгай эмнэлэг байгуулах 9 сая төгрөгийн төсвийг аймгийн Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэжээ. Өмнөх батлагдсан 18 тохиолдол Нэгдсэн эмнэлгийн харъяа Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Золжаргал: “-Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө нойр хугаслан ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. Та бүхэн өөрсдийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, дархлаагаа дэмжин, эрүүл мэнддээ онцгой анхаарч ажиллаарай. Аймгийн удирдлагуудын зүгээс шаардлагатай арга хэмжээг яаралтай авч, эмнэлгийн багаж төхөөрөмж, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл бүрийн хангамжийг тасалдуулахгүйгээр ажиллах нөхцлийг хангах болно. Мөн аймгийн Засаг даргын зүгээс хүргүүлсэн вакцины хүсэлтийг ЭМЯ-аас шийдвэрлэж, 4-р сараас эхлэн манай аймагт вакцин хуваарилан ирүүлхээр болоод байна. Хуваарилан ирсэн вакцины эхний тунгуудад эмч эмнэлгийн ажилтнуудыг хамруулна” хэмээлээ.