ТӨРЖ ӨССӨН АРХАНГАЙ НУТАГ

Рашаан булаг мэлтрүүлэн, ан гөрөөс, араатан, жигүүртнийг ч жаргаасан хаан уулсын өлгийг Архангай нутаг гэдэг. Хүннү Сүннүгийн хөшөө дурсгалыг хадгалсан эртний Түшээт ханы удам угсаа Архангайхныг нэгэн халуун ам бүл, гал голомт гэвэл өргөө гэр нь таван хангайн хаан уулсыг хүрээлэн гэлтэй. Ноён хангай, Хорго тэрхийн хангай, Өндөр хангай, Суварга хангай, Хоёр хангайн нуруу өргөө гэрийн таван хана нь энэ болой.

Уул бүхэн нь домогтой, нэр бүхэн учиртай. Хоёр Тамирын дунд Тоомын таг хэмээх ханхар нуруу дүнхийнэ. Түүний хоёр талд Бугат, Бөхөн шарын битүү ой модоор бүрхмэл хоёр сайхан нуруу бий. Үүнийг Архангай гэдэг их өргөөний хоёр багана гэвэл Тоомын таг эгц дээр нь ханхайна. Тоом гэдэг нь тооно гэдэг үгнээс гаралтай гэж домогт өгүүлсэн байдаг. Хүрээлсэн таван хангайгаас салбарласан цуваа олон уулс Тоомын тагд ирж нийлснийг онгоцноос харахад яг л их гэрийн наян нэгэн уньтай тун төстэй. Ийнхүү хаан уулсын их өргөөний дээр нь тунгалаг хөх тэнгэр, энэ айлын цэнхэр цаваг гэлтэй. Дэлгэр зундаа ногоон дурдан шиг, өгөөмөр намартаа хул шаргал хивс шиг, мөнгөн өвөлдөө цайвардуу бараан олон өнгө сүлрэх нь өргөөний ширдэг дэвсгэр гэлтэй.

Архангай байгалийн ийм үзэсгэлэн төгөлдөр, домог түүх арвинтай нутаг.

 

 

МИНИЙ ТУХАЙ

Арын хангайн унаган хүү тэрбээр нутаг усандаа хүндтэй сэхээтэн гэр бүл болох Д.Дондогдоржийн гурав дахь хүү болж 1975 онд Архангай аймгийн Хотонт суманд мэндэлжээ. Түүний бага нас Архангай аймгийн Хотонт сумын Жарантайн голын хөвөөнд өнгөрч, сүү цагаа, үнээ малын ажил буцалсан малчны хотонд өссөн. Тоодон дээл өмсөж, малын захаар дэгдэж явсан хөдөөгийн бор жаал Д.Золжаргал өдгөө төрийн хүн болж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга зэрэг төрийн томоохон  албан тушаал эрхэлж явна.  Түүний эмээ Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны Жамьянсүрэн тайжийн ганц охин юм гэнэлээ. Тийм ч учраас үлгэр домог мэт үүх түүхийг үргэлж хуучилж зээ хүүгээ өсгөсөн нь эдүгээ түүхийн нууцад дурлахад хөтөлсөн биз ээ.

ГЭР БҮЛ

Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Аав Доржготовын Дондогдорж нь Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумдуудад Ерөнхий инженерээр ажиллаж байгаад албан үүргийн томилолтоор Төв аймгийн Баянчандмань сумын ТМС-д Инженер техникийн багшаар ажиллаж байгаад гавъяаны амралтандаа гарсан юм. Ээж Даваацэрэнгийн Дэнсмаа нь Архангай аймгийн Батцэнгэл, Төвшрүүлэх, Хотонт сумуудын ЕБС-д бага ангийн багшаар олон жил ажиллаж, сүүлд Төв аймгийн Баянчандмань сумын ЕБС-иас гавъяаны амралтаа авсан. Ээж минь Ардын боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Аймаг сумандаа нэр хүндтэй эгэл жирийн багш хүн бий. Түүний нэрэмжит Математикийн олимпиад Архангай аймагт жил бүр зохион байгуулагддаг билээ. 

 

Ажлын намтар
1996-1997
Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд удирдагч багш
1997-2001
Хүүхдийн Төлөө Үндэсний төвд мэргэжилтэн
2001-2004
ГХЯаманд Монгол-Хятадын хилийг шалгах комиссын ажилтан
2004-2007
БГД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дарга
2007-2008
Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт Хамтын ажиллагааны газрын орлогч дарга
2008-2009
Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга
2009-2012
БГД-ийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга
2012-2013
ХАХ, Нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга
2013-2016
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга
2016-2020 оны 07 сар
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга
2020 оны 4 сараас
Архангай аймгийн Ардчилсан намын дарга
2020 оны 11 сараас
Архангай аймгийн Засаг дарга
СОНИРХОЛ

“Өнгөрсөн үеэ сайн мэддэг хүн ирээдүйд сайтар бэлтгэгдсэн байдаг” хэмээх АНУ-ын 26-дахь ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хэлсэн эшлэл бий. Монголчууд бол XIII зуунаас эхлэн дэлхийд хоёр том даяарчлалыг эхлүүлсэн агуу түүхтэй. Монгол улс шиг ийм агуу түүхтэй улс орон Дэлхийд байхгүй. Зөвхөн монголчуудын түүхтэй холбоотой ном судар зохиол улс орны өнцөг булан бүрт байна. Иймээс бид түүх соёлоо судлахгүйгээр өнгөрсөн түүхээ үнэн зөв мэдэх үндэслэл үгүй. Миний хувьд өөрийн сонирхолоор түүх соёлоо судлан, олон жилийн судалгаа шинжилгээний үндэслэлээр 2019 онд “Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан” номоо хэвлэн гаргасан билээ. Түүхийг өгүүлэх арга ёсон олон. Хувь хүний намтраар дамжуулан олон зүйлийг мэдэж авч болох ёстой. Ардын намын анхны дарга С.Данзаны намтарыг ярихад намын түүх сөхөгддөг, намын түүхийг ярихаар улсын түүхийг өгүүлэх хэрэг гардаг нь түүхийн ухааны утга учир учир юм. Ялангуяа Социлизмын үеийн зохиомол түүхүүдийг үнэн бодит болгохын төлөө хичээн судалж байна. 

Түүх дотор шинжлэх ухаан бий!

office sex scandal redwap.me velamma .com www.tamil xvideo.com redwap2.com xnxxindina sex video bengaluru indiansexmms.info telugu local sex videos x hamastr 2beeg.me army man sex video sex tamil lady freejavporn.mobi sxe videos telugu
teachers and students sex videos rajwap.tv xxx bhojpuri aishwarya porn dirtyindianporn.info tamlsax pagalmovies.in indianpornvideos.mobi sex mms video download www hindi xxx vidio kashtanka.mobi malayalam fucking videos tamil beautiful girl sex xshaker.net story xvideo
janapada songs in telugu javmobile.mobi www xnx vidoes sixe movie tubepatrol.org pakistan sex vido xxxtamilmovies xxxdesitube.mobi indian sex videos 2019 igarashi shouno hentai.name kyoufuu kai xvideos2 india homeindiansex.mobi mallu force