МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“ХАЛХ ГОЛЫН ТУЛАЛДААН: Хэний ялалт вэ” номын зохиолч Оросын түүхч Евгений Трифоновын бүтээлийг “Нэпко” хэвлэлийн компани эрхлэн гаргаж, монгол уншигчдын хүртээл болголоо. Энэхүү номын зохиолч Евгений Трифонов “Халхын голын түүхийг тодруулахуй” сэдвээр илтгэл тавьсан юм.
Халх голын дайнаас өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг ЗХУ олон улсын тавцанд ил тод байдлаар бүрэн хүлээн зөвшөөрч байгаагүй. Харин Халх голын дайны ялалтын үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд анх удаагаа бие даасан тоглогч болж гарч ирсэн хэмээн Оросын түүхч, архивч Евгений Трифонов өчигдөр тавьсан илтгэлдээ тэмдэглэлээ.