МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргал болон намын бусад удирдлагууд өнөөдөр /2019.10.02/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан одоогоос 21 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Жил бүрийн аравдугаар сарын хоёрны өдөр С.Зоригийн хөшөөнд гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч өнөөг хүртэл хэргийг шийдвэрлээгүй байгаа билээ.