– Сүүлийн үед /Ковид-19/ цар тахалын халдвар их хэмжээгээр нэмэгдэж байгаа асуудалд онцгой анхаарч цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад хамрагдахын ач холбогдлыг төрийн байгууллагууд сурталчилан таниулах, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
– /Ковид-19/ цар тахалын 2 дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хамгаалалын дэглэмийг сайтар мөрдөх, төрийн байгууллага, ААН халдвар хамгаалалын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
– Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварт хуульд заасан хугацаанд бүрэн хамруулах, түгээмэл тархацтай байгалийн баялаг, газрын төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураалж, үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг тасарч буй татварын орлогыг нэр төрлөөр биелүүлэх ажлыг зохион байгуулах,
– МУЗГ-аас аймаг, сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн тул 2021 оны 07-р сарын 10-16-ны өдрийн хооронд шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллуулах, баярын амралтын өдрүүдээр бүх шатны байгууллагууд хариуцлагатай жижүүр томилох, жижүүрийн үүргийг чанартай хийж гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, амралт зугаалга ихсэхтэй холбогдуулан гол усны аюулаас урьдчилан сэргийлж, аюул осолгүй, хог хаягдалгүй амарч зугаалах талаар сурталчилгаа хийж ажлыг зохион байгуулах,
– Аялал жуулчлалын байр сууцны шинэчлэгдсэн стандартын дагуу нэршлийг зөв хэрэглүүлэх, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах “Архангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”ыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах,
– Сумын цахим хуудасны ашиглалт маш хангалтгүй байгаа тул ашиглалтыг сайжруулах, цаг үеийн мэдээ мэдээллийг тухай бүр шинэчлэх иргэдийг тасралтгүй бодит мэдээллээр хангах, ЗГ-ын 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 9 дүгээр хавсралтын дагуу шалгуур үзүүлэлт бүрт хамаарах мэдээ мэдээллийг цахим холбогдох цэсүүдэд байрлуулах, цахим хуудасгүй сумдууд яаралтай цахим хуудас нээлгэж ашиглалтад оруулах,
– Байгууллагын дарга нар 2021 оны ээлжийн амралтаа эдлэхдээ аймгийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэж, түр орлон гүйцэтгэх хүнийг албажуулж, танилцуулах,