ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Архангай аймагт ажиллаж, Аймгийн Засаг дарга Д.Золжаргал болон ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нартай уулзалт хийлээ. Уулзалтаар
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-тай хамтран зохион байгуулдаг гамшгийн хор уршгийг арилгах “Хангай-21” олон улсын дадлага сургалтын бэлтгэл ажилтай танилцаж, санал солилцов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон шуурхай албаны Land-200 маркийн автомашиныг гардуулан өгсөн юм.
Мөн АНУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөгчид, Колин Аткинсон тэргүүтэй Иргэн Цэргийн Дэмжлэгийн Бүлэг уулзалтад оролцон, ОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж нэмж нийлүүлнэ гэв.
Түүнчлэн хамтран ажиллах саналын хүрээнд аймгийн Боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж Эрдэнэбулган, Тариат сумдад хүүхдийн цэцэрлэг барих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэхээр боллоо.