Ковид-19 цар тахлын үед аймгийн Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөв. Ингэхдээ төсөв зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ. Халдварын эрсдэлийг цаг алдалгүй тогтоохын тулд дээж авч аналитик жингээр жинлэн тусгай уусмалд бэхжүүлдэг ба уг дээжээ архивлахдаа тусгай зориулалтын шүүгээнд хадгалж, бэхжсэн дээжийг дижитал микроскопоор харж дүгнэлт гаргадаг байна. Тиймээс дижитал микроскоп, хуурай бодис хадгалах шүүгээ, аналитик жин зэрэг 6.440.000 төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
