АОК: ВИРУСЫН ЭСРЭГ ЭМ, ЭМЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2021-04-02
Аймгийн хэмжээнд нийт 57 өвчтөн эмчлэгдэж байгаагаас биеийн байдлын хувьд хүнд-1, хүндэвтэр-5, хөнгөн-51 иргэн байна. Эмчилгээний үндсэн багт эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагч, рентгенч гэсэн таван хүний бүрэлдхүүнтэй баг халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.
ДЭМБ-ийн заавар, Эрүүл мэндийн сайдын Ковидын үед ажиллах удирдамжын дагуу эмчилгээ үйлчилгээ явагдаж байна. Эрүүл мэндийн яамнаас вирусын эсрэг эмийн татан авалтыг хоёр удаа хийж, эм хэрэгслийн нөөц хангалттай байна. Одоогийн байдлаар ойрын хавьтал 970 орчим иргэн, дам хавьтлын 9100 иргэн хавьталд тодорхойлогдон тусгаарлагдаад байна. Шинээр батлагдсан тохиолдол бүртгэгдэх бүрт хавьтлуудын тоо нэмэгдсээр байх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, маскаа тогтмол зүүж гараа ариутгаж байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.