СҮҮЛИЙН 24 ЦАГТ АРХАНГАЙД ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ
Нийтэлсэн: 2021-04-02
АОК: Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 372 иргэнээс PCR шинжилгээг авч бүгд СӨРӨГ гарсан бөгөөд нийт сорьцыг задлан танилцуулбал,
– 152 иргэн нь өмнөх өдрийн /04 сарын 01/ батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталд тодорхойлогдсон иргэд,
– 17 иргэн нь Нэгдсэн эмнэлгийн ажилтуудын давтан шинжилгээ,
– 14 иргэн нь батлагдсан тохиолдол дамжин өнгөрсөн, худалдааны төвөөр үйлчлүүлсэн гэх Өндөр-Улаан сум-2, Хангай сум-3, Эрдэнэбулган сумын 6-р баг буюу хоршооллын-9 иргэний 14 хоногийн давтан шинжилгээ ийнхүү сөрөг гарлаа.
– Үлдсэн 189 сорьц нь халдвар тархсан газруудад ажилладаг, хавьтал болсон байх магадлалтай гэх үндэслэлээр иргэдийн дундаас түүвэрлэн авч, тандалтын зорилгоор шинжилгээ авахад вирус илэрсэнгүй.
Цаашид тархалтыг тодорхой хэмжээнд хумиж, шуурхай ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг үнэлэн иргэн бүр анхаарал болгоомжоо сулруулахгүй, дэглэмээ баримтлахыг АОК-оос уриалж байна.