АОК, Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар Архангай аймагт Ковид-19 вирусын тохиолдол шинээр бүртгэгдээгүй сайхан мэдээгээр өнөөдрийн мэдээллээ эхлүүллээ.
Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын 372 иргэнд PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч, өнөөдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэнгүй. Гэвч ард иргэд маань анхаарал болгоомжоо сулруулалгүй халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг АОК-оос анхаарууллаа. Одоогийн байдлаар халдвартай 57-иргэн эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн-1 /+3 Батцэнгэл/ Нас баралт-0 гэсэн бүртгэл мэдээлэл байна.
АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР:
Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ‘’Улаан түвшин’’д шилжүүлсэн хугацаа үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн сум доторх зорчих хөдөлгөөнд 4-р сарын 11 өдрийг хүртэл хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтай холбоотойгоор Аймгаас сумруу, сумаас аймагруу зорчих хөдөлгөөний хязгаарласан байгаа. Хөдөлгөөн хийх иргэдэд дараах таван тохиолдолд зөвшөөрөл олгож байна. Үүнд:
1. Буян номын ажил гарсан бол,
2. Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар эмнэлгийн бичигтэй иргэд,
3. Улаанбаатар хотын харъяат иргэн зайлшгүй шаардлагаар буцах тохиолдолд,
4. Хүнс, шатахуун тээврийн нөөц бүрдүүлэлт,
5. Ачаа тээвэр зэрэг багтана.
Эдгээр таван шаардлагад нийцэх хөдөлгөөн хийх бол АОК комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой бөгөөд нотлох баримтыг үндэслэн зөвшөөрөл олгох юм. Мөн PCR шинжилгээнд заавал хамрагдсан, шинжилгээний хариу бүрэн гарсан байх шаардлагатай юм.
Архангай аймагт хөл хорионы улмаас саатсан сумдын иргэдийг шат дараатайгаар гаргах ажил үргэлжилж, хөл хорио тогтоосноос хойш 700 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулсны үндсэн дээр орон нутагт нь буцаагаад байна.
Харин бусад сумдаас аймгийн төвд ирэх иргэдийг зайлшгүй шаардлагыг үндэслэн гаргасан СОК-ын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нэвтрүүлнэ. Ямар нэг зөвшөөрөлгүйгээр хяналтын пост нэвтэрхийг завдвал зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэдгийг дахин анхаарууллаа.
Харин Эрдэнэбулган сумын хэмжээнд төв доторх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа бөгөөд ажиллах тусгай шаардлагатай байгууллагын алба хаагчдад АОК-оос зөвшөөрөл олгож байна.