МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-03-30
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй ч 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлдэг олон улсын өдөр болон өргөжин тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Өнөөдөр дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй Арын хангайн алтан гарт эмч нартаа “Олон улсын эмч нарын баяр”-ын мэндийг хүргэе.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ