Арын сайхан хангай нутгийн зон олон та бүхэндээ XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй төмөр хулгана жилд бид бүхэн цар тахлын халдвартай нэгдэн тэмцэж, элэг нэгт нутгийн ахан дүүсээ хамгаалж чадсан билээ. Цаашид ч аюулт өвчнөөс сэргийлэх, улс орон даяар таслан зогсоох, цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгаас чухал байна.
Иймд Архангайчууд бид сар шинийн баяраа, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншлаа дээдлэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахим золголт хийхийг уриалж байна.
Морилон ирж буй төмөр үхэр жил Арын сайхан хангайн ард түмэнд минь ээл ивээлээ хайрлаж, өрх бүр үйлдвэрлэгч, иргэн бүр ажилтай, орлоготой, олсон амжилтаа бататган ахиулж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан сайхан жил байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ
https://www.facebook.com/ArkhangaiZDTG2020/videos/122599593086858