ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2021-02-02
Иргэн бүр нийгмийн хөгжлийн чиг хандлага, хувь хүний эрх ашигт нийцсэн боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшихэд, боловсролын агуулга, орчин нөхцлийг бүрдүүлэх нь тус байгууллагын үндсэн зорилго. Тэгвэл Архангай хэмжээнд тус төвд бүртгэлтэй 230 орчим суралцагч байдаг бөгөөд тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Золжаргал уулзалт хийв. Уулзалтаар тус төв нь цар тахлын үеийн хөл хорионы дэглэмд зорилтот иргэддээ хүрч ажиллахгүй байгааг дурьдаж, алба хаагч нарыг сургалтын чанар, стандартыг сайжруулахад анхааран ажилла хэмээн үүрэг даалгавар өгөв.