НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АРИУТГАЛЫН УХААЛАГ ХААЛГАТАЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2021-01-24

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг Нэгдсэн эмнэлэгт ариутгалын ухаалаг хаалга авч өгчээ.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5,5 сая төгрөгөөр ариутгалын ухаалаг хаалга авч Нэгдсэн эмнэлэгт байрлуулжээ.
Энэ төхөөрөмж нь иргэдийн халууныг автоматаар хэмждэг бөгөөд маскгүй болон маск бохирдсон тохиолдолд “маскаа зүүнэ үү, бохирдсон байна” гэсэн сануулгыг автомат хариулагчаар хэлдэг үйлдэлтэй юм байна. Мөн ариутгалын уураар иргэдийн хувцасыг халдваргүйжүүлэх аж.