ЗАСАГ ДАРГА Д.ЗОЛЖАРГАЛ ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-12-31
Түүхийн шаргал хуудас нэгэн оныг элээж, та бид шинэхэн онтойгоо учран золгож буй энэ цаг үед Арын сайхан хангайн зон олныхоо нэрийн өмнөөс айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.
Ирэх он жилүүдэд Архангай аймгаа түүний дотор Цэцэрлэг хотоо хөгжүүлэх, төрсөн нутагтаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх чин эрмэлзлээр элэг нэгт нутгийн ахан дүүс бид шинэ жилтэйгээ учран золгож байна.
Өнгөрч буй 2020 он бид бүхний хувьд сорилтын жил байлаа. Манай аймагт Дэлхий нийтийг цочроосон цар тахлын тохиолдол бүртгэгдсэн хэдий ч бид богино хугацаанд шуурхай ажиллаж шинэ оны босгон дээр улс орон даяар Архангай аймагт халдварын голомт бүрэн устсан гэдгийг зарласан сайхан мэдээтэй шинэ оноо угтлаа.
Ирж буй шинэ жилдээ таны хүсэл зорилго бүхэн биеллээ олж, өрх гэр бүлээрээ эрүүл энх, элбэг дэлбэг, түмэн олноороо төвшин жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.