Аймгийн Засаг дарга Д.Золжаргал Архангай аймгийн Хот тохижилт үйлчилгээний ажилчидтай уулзалт хийлээ
Нийтэлсэн: 2020-12-21
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Золжаргал ТҮК-ийн ажилчдын цалин урамшууллыг 50 хувь нэмэгдүүлж, цэвэрлэх зам талбайн хэмжээг бууруулах зорилгоор ажлын орон тоог нэмэгдүүлнэ гэв. Мөн цар тахлын үеийн хөл хорио цуцлагдан, сайхан цаг ирэхэд шилдэг ажилчдыг урамшуулах, аялал зугаалгын арга хэмжээг зохион байгуулж, нэн тэргүүнд ТҮК-ийн ажилчиддаа хамруулна хэмээн хүйтэн сэрүүний нөхцөл байдлыг үл тоон цаг ямагт ажиллаж байдагт талархаж буйгаа илэрхийллээ.
https://www.facebook.com/zoljargal76/videos/825044628336545