Архангай аймгийн Өлзийт сум нь хаад ноёд нутаглаж байсан, их хотынхоо туурийг тавьж байсан, өлзий буян дэлгэрсэн нутаг
Нийтэлсэн: 2020-08-27

Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдсон Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон цаг саяхан. Эртний сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Уг туурийг илрүүлэх нь Монголын болон олон улсын үе, үеийн эрдэмтэн, судлаачдын гол зорилго байсан юм.

Дондогдоржийн Золжаргал нь 2020 оны 05 дугаар сард “Өглөөний хүн” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Орхоны хөндийн тухай сонирхолтой түүхэн баримт дэлгэн хуучилж байсан нь бичлэгт хадгалагдан үлджээ. Тэрбээр: “Архангай аймгийн Өлзийт сум нь дээр үеэсээ хаад ноёд нутаглаж байсан, их хотынхоо туурийг тавьж байсан, өлзий буян дэлгэрсэн сайхан нутаг” хэмээн Хүннү гүрний нийслэл хотын тухай дурьдан өнгөрүүлжээ. Түүний сонирхолтой яриаг чих тавин чагнаарай.

Жич: “Өглөөний хүн” нэвтрүүлэг нь бүрэн эхээрээ дэмжигчдийн хуудсанд нийтлэгдсэн бөгөөд доорх бичлэг нь тухайн нэвтрүүлгийн хасагдсан хэсэг юм.

"Архангай аймгийн Өлзийт сум нь дээр үеэсээ хаад ноёд нутаглаж байсан, их хотынхоо туурийг тавьж байсан, өлзий буян дэлгэрсэн сайхан нутаг"

Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдсон Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон цаг саяхан. Эртний сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Уг туурийг илрүүлэх нь Монголын болон олон улсын үе, үеийн эрдэмтэн, судлаачдын гол зорилго байсан юм.Дондогдоржийн Золжаргал нь 2020 оны 05 дугаар сард Өглөөний хүн" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Орхоны хөндийн тухай сонирхолтой түүхэн баримт дэлгэн хуучилж байсан нь бичлэгт хадгалагдан үлджээ. Тэрбээр: "Архангай аймгийн Өлзийт сум нь дээр үеэсээ хаад ноёд нутаглаж байсан, их хотынхоо туурийг тавьж байсан, өлзий буян дэлгэрсэн сайхан нутаг" хэмээн Хүннү гүрний нийслэл хотын тухай дурьдан өнгөрүүлжээ. Түүний сонирхолтой яриаг чих тавин чагнаарай.Жич: "Өглөөний хүн" нэвтрүүлэг нь бүрэн эхээрээ дэмжигчдийн хуудсанд нийтлэгдсэн бөгөөд доорх бичлэг нь тухайн нэвтрүүлгийн хасагдсан хэсэг юм.

Posted by Дондогдоржийн Золжаргалыг дэмжигчдийн хуудас on Thursday, August 27, 2020