Архангайнхан Ардчилсан намын нэр дэвшигч нарт “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийг батлуулахыг захилаа
Нийтэлсэн: 2020-06-20

Монгол хүн насаараа ажиллаж, цалингаасаа татвар, шимтгэл төлдөг ч үүнийхээ үр шимийг хангалттай хүртэж чадалгүй, хэдхэн жил тэтгэвэр аваад насны эцэст ядуу зүдүү амьдардаг. Энэ байдлыг “Хамтын тэтгэврийн тухай” хуулиар өөрчлөхөөр Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Энэ заалтыг Архангай аймгийн иргэд сонгогчид дуу нэгтэйгээр дэмжиж байна. Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 1-р тойрог Архангай аймагт нэр дэвшиж байгаа Дондогдоржийн Золжаргал, Нямжавын Батбаяр, Пүрэвбаатарын Мөнхтулга нарт сонгогч олон итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлээд, Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулахыг захилаа.

Монгол хүн дунджаар 20 жил Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч ердөө 10 гаран жил л тэтгэвэр авдаг байна. Тиймээс тухайн шимтгэл төлсөн иргэний тэтгэвэр өвлөгддөг байх нь зөв. Ингэснээр тухайн Өрхийн орлого нэмэгдэх боломжтой. Энэ нь Хамтын тэтгэврийн хуулинд туссан заалт гэдгийг нэр дэвшигч Д.Золжаргал Архангай аймгийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэлж байлаа.

Монгол Улсын иргэн бүр цалин, тэтгэвэр тэтгэмжээрээ хангалттай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Ардчилсан нам “Өсөлтийг өрх бүрд” уриатайгаар энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа билээ. Эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн гадна биш, үүд хаалгаар нь оруулж өрхийн гишүүн бүрийн орлогыг бодитоор өсгөх олон гаргалгаа байгаагийн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Нэр дэвшигч Золжаргал нь Нийгмийн даатгалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан учраас энэ салбарын хууль эрх зүйн орчныг иргэдэд таатайгаар өөрчлөх итгэл хүлээлгэж байгаагаа Архангай аймгийн иргэд сонгогчид хэлж байлаа.